Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан миний бие, Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд ноён Скляр Роман Васильевичтэй “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. 

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улс өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу иргэдийнхээ тэтгэврийг тогтоохдоо нөгөө талын нутаг дэвсгэрт ажилласан хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр тогтоох, тэтгэврийг харилцан шилжүүлэх асуудлыг зохицуулсан.
Тус улсад албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй 3 мянга гаруй Монгол Улсын иргэд хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж, ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах чухал ач холбогдолтой хэлэлцээр боллоо. 
Хэлэлцээрийг хоёр улсын парламентаас соёрхон баталснаар хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм гэж ГБХНХЯ-ын сайд мэдээллээ. 

#Л.Энх-Амгалан, #ГБХНХЯ, #ГБХНХЯ-ын сайд,