Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газар, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга, албан хаагчид энэ сарын 17-ноос Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам, ХҮН нам, Үнэн ба зөв нам, Монголын үндэсний ардчилсан намд ажиллаж, Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалт, арга зүйн зөвлөмж өгч, мэдээлэл солилцож байна.
Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-аар улс төрийн нам дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа ардчилсан зарчимд нийцүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, гишүүдээ сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих зэрэг үүрэг хүлээсэн.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн улс төрийн намын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах болон төрөөс үзүүлэх шууд, шууд бус дэмжлэгийн талаар сургалт, мэдээлэл хийлээ. Нам цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягаа Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Цахим хуудсандаа намын нэр, дүрэм, хөтөлбөр, сонгуулийн мөрийн хөтөлбөр, хаяг, намын удирдлагуудын мэдээлэл, гишүүдийн тоо, санхүүгийн тайлан, зохион байгуулалт, үйл ажиллагааны мэдээллээ ил тод байршуулж, тухай бүр шинэчлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан. Цахим хуудсаа холбогдох байгууллагуудад бүртгүүлж, мэдээллийн бүрдлийг хангахыг тэрбээр зөвлөлөө.
Нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуультай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлж, Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэхээр Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан. Дүрэм, хөтөлбөрөө батлахдаа гишүүдийнхээ оролцоог хангах болон дотоод зохион байгуулалтаа хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх Бодлогын судалгааны байгууллага ажиллуулах зэрэг хууль хэрэгжүүлэх зэрэг зөвлөмжийг намын удирдлага, гишүүдэд өглөө.
Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан намд уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглуулах болон хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх шууд бус дэмжлэгийг төрөөс үзүүлэхээр хуульд заасан. Шууд бус дэмжлэг авах тухай хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх зөвлөсөн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгох хуулийн зохицуулалтын талаар намын удирдлага, гишүүдэд мэдээлэл өглөө. Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь нам, эвслийн санхүүгийн тайланг хянасны дараа дээрх санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоож, олгоно. Тэрбээр нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийг тооцох аргачлал, мэдээллийг өгч санхүүгийн тайлан, санхүүжилт авах хүсэлтийн маягт бөглөх зөвлөмж өглөө. Санхүүгийн тайлангаа ирүүлэхгүй бол санхүүжилт зогсоох, намыг идэвхгүйд тооцох хариуцлагыг хуульчилсныг мөн сануулав.
Улс төрийн намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэн шинэчилж, бүртгүүлэн хариуцлагатай хандахаа илэрхийлсэн юм.

#СЕХ, #Улс төрийн намын тухай хууль,