Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж, ДАДЛАГАЖИГЧААР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Хөдөлмөрийн зах зээл дээр нэг талдаа ажиллах хүчний хомсдолтой, нөгөө талдаа ажилгүйдэлтэй парадокс үүссэн гэдгийг удаа дараа хэлж байгаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хөдөлмөр эрхлэлт, хоршоо, мэргэжлийн боловсрол, ажил олгогчийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн.
Үр дүнд хүрсэн нь ч байна. Зорилтод түвшиндээ хүрч үр дүн гараагүй нь ч байна.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж, Дадлагажигчаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Төслийн хүрэээнд мэргэжлийн боловсрол эзэмшсэн, цагийн ажил хийдэг, албан бус хөдөлмөр эрхлэгч 7500 иргэнийг ажилтай болгоно гэсэн тооцоолол бий.
Цаашид дээрх төслүүдийг хэрэгжүүлэхдээ зорилтот бүлэг рүү чиглэж, мэргэжлийн холбоо, цагийн ажлын бирж, ур чадвар олгодог сургалтуудын уялдаа холбоог нь сайжруулж үр дүнд хүргэнэ.

#сайд Л.Энх-Амгалан, #ГБХНХЯ, #/НҮБ/-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска,