10 дугаар сарын 9-ний өдөр, Японы ЭСЯ болон МУИС хамтран “Дайны дараах Япон Улсын хөгжлийн болон энх тайвны замаар замнасан түүх-Түүний үндэс суурь болох Японы уламжлал ба нийтлэг үнэт зүйлс” сэдэвт симпозиумыг МУИС-ийн Эрдмийн танхимд зохион байгууллаа.

Тус симпозиумын илтгэгчээр Токиогийн эмэгтэйчүүдийн их сургуулийн тусгай зочин профессор Такахара Акио уригдан оролцож, дайны дараа Япон улс ямар уламжлалт үнэт зүйлс дээр тулгуурлан хөгжиж ирсэн, мөн энх тайванч улсын хувиар хэрхэн замнаж ирсэн тухай тун үнэ цэнтэй лекц уншлаа. Түүнчлэн МУИС-ийн профессор С.Баттулга Японы улс төрийн тогтолцоо болон чухал үнэт зүйлсийн талаар лекц уншин, профессор А.Такахарагийн хамт тус лекцэд ирсэн хүмүүсийн асуултад хариулт өглөө.

Уг симпозиумд МУИС-ийн багш, оюутнууд, олон иргэд оролцон ардчилал, хүний үндсэн эрх, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засаг зэрэг Япон, Монголын нийтлэг үнэт зүйлс, тэдгээрийн ач холбогдлын талаарх ойлголтоо гүнзгийрүүллээ гэж Япон Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

#МУИС, #Япон улсын Элчин сайдын яам,