Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газрын үйл ажиллагаатай Шадар сайд Т.Доржханд өнөөдөр танилцаж, албан хаагчидтай уулзалт хийн, үүрэг чиглэл өглөө. Уулзалтад Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга З.Лхагвадорж, өрсөлдөөний асуудал хариуцсан зөвлөх Ш.Энхтуул нар байлцлаа.

Агентлагийн дарга Б.Билгүүн уулзалтын эхэнд Монополын эсрэг газрын хийж, хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцууллаа. 

Шадар сайд Т.Доржханд хэлсэн үгэндээ “Шударга, ил тод, нээлттэй ажиллах зарчим баримтлан шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн эрүүл, таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Өрсөлдөөний хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон” гэдгийг тодотгоод өрсөлдөөн болон хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөхгүй байхад анхаарч ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болголоо.

#Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, #Монополын эсрэг газар, #Шадар сайд Т.Доржханд,