Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагаагаа сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, шийдэл гаргах талаар санал солилцов.
2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 240 хүн амь насаа алдаж, 823 хүн хүнд гэмтэж, 686 хүн хөнгөн гэмтэж, нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод бүртгэгджээ.
Нийт осолдогчийн 13.7 хувь нь нас барсан харамсалтай тоо мэдээ байна. Эдгээр ослын 25.2 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт бүртгэгджээ.
Энэ бол Халх голын дайнд амь насаа алдсан хүний тооноос ч илүү байгаа нь эмгэнэл.
Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарт тогтолцооны шинэчлэл хийхгүй бол АЮУЛЫН ХАРАНГА дэлджээ.
Нэг хүний амь нас алдсан хохирлын ард олон гэр бүл сэтгэлзүй, эдийн засгаараа хохирч байна.
Цаашдаа хөдөлмөрийн нөхцөл байдлын үнэлгээг тухай бүрд хийж, ослын дараа биш УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, эрт илрүүлгийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад гадаад болон дотоодын сайн туршлагыг бүх салбарт хэрэгжүүлнэ гэж ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

#онцолсон, #ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, #ХАБ,