Гэрэл зургийг MPA.mn
Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн "Авдар хараат" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн хойд 120 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах анги, сумын Мэргэжлийн анги, Хилийн цэргийн 132 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 10.08-ны өдрийн 00:28 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 3000 га орчим талбай өртсөн.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн "Халуун рашаан" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс зүүн урд зүгт 270 км, Мандал сумаас зүүн урд зүгт 120 км/ www.icc.mn сайтад ой, хээрийн гал түймрийн цэг илэрсэн тухай мэдээллийг 10.03 ны өдрийн 08:35 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагч очиж ажиллаад мөн өдрийн 19:03 цагт цурамд оруулсан. 10.06-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтрааж, Хан-Хэнтий тусгай хамгаалалттай газарт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 18 га орчим талбай өртсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

#Дорнод, #обег, #ой хээрийн түймэр, #Сэлэнгэ,