УИХ-ын гишүүн О.Номинчимэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч, хатагтай Др Сокорра Эскалантетэй өнөөдөр /2024.10.03/ уулзлаа.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Улсын Их Хурлын ээлжит 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын намрын чуулган ажил хэрэгчээр эхэлж байна. УИХ-ын дарга хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах үзэл баримтлалын хүрээнд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг танилцуулсан. Мөн УИХ-ын дарга захирамж гарган 54 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Миний бие Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлыг судлан, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна гээд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Бид тамхины хэрэглээг бууруулах, насанд хүрээгүй иргэдэд тамхи зарахыг хориглох, татварын ухаалаг, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс хүүхэд залуучуудад тамхины хор хөнөөлийг таниулахад ДЭМБ-аас гаргасан судалгаа, тайлан чухал байна хэмээн онцлов.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч, хатагтай Др Сокорра Эскаланте, Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь манай байгууллагын тэргүүлэх зорилт хэмээгээд, УИХ-аас Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, тамхины хэрэглээг бууруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн. Хатагтай  Др Сокорра Эскаланте, Бид та бүхний энэ бодлого, үйл ажиллагааг дэмжиж, бүх талаар хамтран ажиллах болно. Тухайлбал, Женев дэх ДЭМБ-аас туршлагатай мэргэжилтнүүдийг урин авчирч хамтран ажиллах боломжтой. Монгол Улсад электрон тамхины хэрэглээг зохицуулах хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага бий. Өнөөдрийн байдлаар дэлхийн 34 улс энэ чиглэлээр ДЭМБ-тай хамтран ажиллаж байна. Монгол Улс эдгээр улс орнуудын эгнээнд нэгдэж байгаад таатай байна. Эхний ээлжинд бүх төрлийн тамхины хэрэглээг 30 хувиар бууруулах зорилтыг татварын бодлогоор хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа. ДЭМБ-аас электрон тамхины хор хөнөөл, үр дагаварыг бусад тамхитай харьцуулан судалж байна. Эдгээр судалгааны үр дүнгээ УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хуваалцахад бэлэн байна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

#УИХ, #УИХ-ын гишүүн О.Номинчимэг, #Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорра Эскаланте,