Дундговь аймгийн Их-Онь ХХК тус аймгийн төвд жилдээ 3000-4000 тонн хонины ноос, 200-300 тонн тэмээний ноос угаах, самнах хүчин чадал бүхий үйлдвэр байгуулж, үйл ажиллагаагаа эхэллээ.

Тус аймаг 1,7 сая гаруй хоньтой, жилдээ 2,5 тонн хонины ноос гардаг төдийгүй, Дундговь нутгийн хонины ноосны ноолуурлаг чанар нь жирийн хонины ноостой харьцуулахад өндөр, нарийн микронтой байдаг.

Хонь, тэмээний ноос угаах, самнах үйлдвэр нь нутгийн хонины нарийн микронтой ноос болон говийн тэмээний ноосыг нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргаж, брэнд болгох, улмаар өөрийн нэрийг бүтээгдэхүүн гаргах явдал юм.

Их-Онь ХХК-ий захирал Ч.Ихбаяр “үйлдвэрийн түүхий эдийг аймгийнхаа 15 сумаас болон зэргэлдээх аймгуудын зарим сумаас Дундговийн хонины ноостой ойролцоо микронтой ноосыг худалдан авч үйлдвэрлэл явуулна. Одоогоор 2023 онд 1000, 2024 онд мөн 1000 тонн ноос худалдан авч, түүхий эдээ бэлтгээд байна. Орон нутагтаа ноосыг Улаанбаатарын зах зээлийн ханшаар худалдан авч байна.” хэмээн тодотголоо.  

Тус үйлдвэр байнгын 20-30, улирлын чанартай 100 орчим хүнийг түр ажлын байраар ханган ажиллаж байна. Ноосыг нийлүүлэгчээс хүлээн авсны дараа анхан шатны ангилан ялгалт хийгээд буталж,  тэжээх процесст оруулсны дараа 5 дамжлагаар угааж, хатаадаг.

Угааж байгаа ноосны тослог, хольц, ширхэг, атираа зэргийг цаг тутамд шинжилж ноосны чанарыг тодорхойлох зорилгоор лаборатори байгуулж байгаагаа тус компаний захирал Ч.Ихбаяр онцолсон. Ингэснээр бүтээгдэхүүнээ бар кодтой болгож, гадаадын зах зээлд гаргах зорилготой. Тэрээр мөн өвлийн улиралд үнэгүйдэж, хаягддаг хонины нэхийг үйлдвэртээ хүлээн авч, хярган ноосыг нь боловсруулах замаар нэхийний үнэ цэнийг нэмэгдүүлнэ гэлээ. 

#Дундговь, #хонины ноос,