Цагдаагийн байгууллагаас Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсуудын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран ажиллаж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Э”-г Бүгд Найрамдах Киргиз Улсаас энэ оны 10 дугаар сарын 01-нд Монгол Улсад шилжүүлэн авчирлаа.
Уг этгээд нь 2021 онд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлж, хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас зугтаан төв азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан бөгөөд Интерполын хамтын ажиллагааны шугамаар түүнийг Киргиз Улсад орогнож байгааг нь тогтоож, энэ оны 05 дугаар сарын 26-нд тус улсад баривчлан саатуулаад байсан юм.
Энэхүү шилжүүлэн авчрах ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.

#гадаад харилцааны яам, #Интерпол, #Улсын Ерөнхий прокурорын газар, #Хууль зүй дотоод хэргийн яам, #ЦЕГ, #Интерполын Үндэсний төв товчоо,