Хөвсгөл аймгийн Төв музей аялал жуулчлалын улиралд зуны хуваарьт шилжиж бямба, ням гарагт тогтмол ажиллаж байсан бол өвлийн цагийн хуваарьт шилжиж даваагаас баасан гарагт 9:00-18:00 цаг хүртэл ажиллаж байна.
Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулж, 1967 онд Орон нутаг судлах музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлдэг байсан байна.
2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, өнөөдрийн байдлаар сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Сүүлийн жилүүдэд орчин үеийн технологийн виртуал орчин бүрдүүлж байгаа бөгөөд иргэд зарим үзмэрийг бодит орчин буюу дижитал орчинд үзэх боломж бүрдсэн юм.

#ХӨВСГӨЛ:,