Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитетэй уулзлаа.
Европын холбоо нь “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг 2021 оноос хэрэгжүүлж байна.
Хөдөлмөрийн зах зээлд ирээдүйд бий болох нэг шилжилт нь шинэ мянганы залуус буюу Gen Z үе нь ирээдүйн ажиллах хүчний том хувийг бүрдүүлэхээр байгаа юм. Тодруулбал, 2035 онд 2000 оноос хойш төрсөн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэх төлөвтэй. 

Тиймээс бид шинэ үеийн ажиллах хүчнийг бэлтгэхэд шаардлагатай хүний нөөцийн бодлогын шинэчлэл хийх эхний алхмыг хийж, олон улсын жишигт нийцсэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цогц төв  “Job center Mongolia”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар  төлөвлөн ажиллаж байна.

Эхний ээлжинд Улаанбаатар хот болон Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Дорнод зэрэг аймгуудад “Job center Mongolia” төвүүдийг байгуулж, хүн амын бүлэг, эдийн засгийн салбар зэргээр төрөлжүүлэн ажиллуулж, цаашлаад улсын хэмжээнд байгуулахаар төлөвлөж байна. Үүн дээр Европын холбооны сайн туршлагыг судалж, хамтран хэрэгжүүлэх санал тавилаа. 

Мөн Европын холбооны мэргэжилтнүүдтэй хамтран тэтгэврийн асуудлаар үндэсний хэмжээний тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх семинарыг орон даяар зохион байгуулсан.
Дээрх ажлын хүрээнд Европын хэд хэдэн орны тэтгэврийн шинэчлэлийн туршлагыг судалж, хүлээн авсан зөвлөмжийг Нийгмийн даатгалын тухай багц хуульд нэгтгэж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн байна. 
Цаашдаа Европын холбооны улсад ажиллаж буй монгол иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг харилцан тооцох, нийгмийн хамгааллын салбараа бүрэн цахимжуулахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

#сайд Л.Энх-Амгалан, #ГБХНХЯ, #Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните,