Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.09.24/ Говь-Алтай аймагт ажиллаж, төрийн албан хаагчидтай уулзлаа. Ирэх намрын чуулганаар батлах Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө, хууль, эрх зүйн шинэчлэл хийх “Гурван төгөлдөршил”, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсэд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Өмнөх парламентад Говь-Алтай аймгийг УИХ-ын хоёр гишүүн төлөөлөн ажилладаг байсан бол одоо бүсчилсэн хөгжлийн хүрээнд УИХ-ын 10 гишүүн сонгогдон ажиллаж байна. Тиймээс бүс нутгийн хөгжлийн төлөө УИХ-ын гишүүд талцал, хуваагдалгүйгээр хамтран ажиллана гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.

Бүсчилсэн хөгжлийн бодлогоор баруун бүсэд эрчим хүч, авто зам, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр зарласан. Тодруулбал, баруун бүсийн аймаг бүр хилийн боомттой учраас аймгийн төвөөс боомт хүртэл авто зам барьж, гадаад зах зээлд ойртож, эдийн засгийн коридороо хөгжүүлэх боломж бий. Тиймээс Говь-Алтай аймагт гэхэд Алтай-Бургастай боомт хүртэлх авто замын ажлыг эхлүүлж, 2028 онд дуусгахаар төлөвлөж байна.

Цаашлаад баруун бүс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй учир эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг барьж шинээр барилга, орон сууцны хороолол, үйлдвэр барихад шаардагдах дэд бүтцүүдийг бий болгоно гэлээ.

Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, хөрөнгө оруулалтын зээлээрээ үйлдвэрлэл эрхлэхэд бэлэн болсон хоршоодын төлөөлөлтэй уулзлаа.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд нийт олгогдсон зээлийн 40 хувь нь баруун бүсэд байна. Баруун бүсийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбартай нягт уялдаатай учир “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй хамрагджээ.

УИХ-ын даргын зүгээс малчдын амьжиргааг дээшлүүлж, хотондоо үйлдвэрлэл эрхлэх боломж олгож буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улам идэвхтэй өрнүүлж, энэ онд хоршооны сургалт явуулах, мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх нэгжийг аймаг бүрд байгуулах талаар ажиллаж буйг тодотгосон. Түүнчлэн, арилжааны банкууд хөрөнгө оруулалтын зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч эхэлсэн талаар дурдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

#Говь-Алтай аймаг, #Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан,