Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Дэлхийн тогтвортой тээврийн форум” арга хэмжээнд оролцохоор 2024 оны есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Хятадын төмөр замын инженеринг корпораци (CREC)-ийн төлөөлөгчидтэй уулзаж, зам тээврийн салбарт тэр дундаа төмөр зам, автозамын салбарт хэрэгжих бодлогын томоохон төслүүдэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтад Хятадын төмөр замын инженеринг корпораци (CREC)-ын Ерөнхий захирлын орлогч Рэн хунпэнь, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жань юунь кан, Хятадын төмөр замын олон улсын групп компанийн ТУЗ-ийн дарга Би яанчүнь, Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Ли жианпин, Хятадын төмөр замын зургадугаар товчоо групп компанийн ерөнхий захирлын орлогч Дү шэнь, Олон улсын инженерингийн салбар компанийн Маркетинг хамтын ажиллагааны газрын захирал Жү жихуа, Хятадын төмөр замын Олон улсын групп компанийн Маркетингийн газрын дарга Юань зүөшиан, Хятадын төмөр замын нэгдүгээр товчоо групп компанийн олон улсын хамтын ажиллагааны дарга Лүө хунвэнь, Хятадын төмөр замын дөрөвдүгээр товчоо групп компанийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жоу фаньюань, Хятадын төмөр замын зургадугаар товчоо групп компанийн Гадаадад төсөл хэрэгжүүлэгч компанийн ерөнхий захирал Ү дүнь бинь нар оролцлоо.

#Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, #“Дэлхийн тогтвортой тээврийн форум”,