2026 оны есдүгээр сарын 19-өөс аравдугаар сарын 04-ний өдрүүдэд Японы улсын Айчи, Нагояад зохион байгуулагдах 20 дахь удаагийн Азийн наадмын бэлтгэл ажил амжилттай үргэлжилж байна.
Азийн Олимпын Зөвлөл /АОЗ/-ийн ивээл дор дөрвөн жилд нэг удаа зохиогддог уг наадамд АОЗ-ийн гишүүн 45 орны баг тамирчид оролцох бөгөөд зөвхөн Нагояа, Айчи орчмын хотуудаас гадна Гифү, Шизүока, Токиод зарим тэмцээн уралдаан явагдана гэдгээрээ онцлогтой.
Азийн Олимпын Зөвлөлийн зохицуулах хороо энэ өдрүүдэд наадмын бэлтгэл ажилтай танилцаж, зарим цаг үеийн тулгамдсан асуудлаар зохион байгуулах хороотой уулзалт хийж байна.
АОЗ-ын зохицуулах хорооны бүрэлдэхүүнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ажиллаж байгаа юм.
Энэ сарын эхээр АОЗ-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдож, Соёлын байнгын хорооны даргын үүрэгт ажлыг хүлээн аваад буй Б.Баттүшиг энэ үеэр наадмыг зохион байгуулах хороо /ЗБХ/-ны нарийн бичгийн дарга Сатоши Муратетай албан уулзалт хийж, Азийн наадмын үеэр явагдах соёлын хөтөлбөр, арга хэмжээний ач холбогдол, үр нөлөөний талаар санал солилцлоо. Тэрээр “Парис 2024” Зуны олимпын наадмын үеэр анх удаа амжилттай зохион байгуулагдсан “Mongolia House”-ийг танилцуулж, цаашид Азийн наадмын үеэр ижил төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.
АОЗ-өөс зохион байгуулагч улсад санхүүгийн дарамт учруулахгүй байх, өмнө нь баригдсан заал танхим, стадионыг дахин ашиглаж байгаль орчинд ээлтэй, урт хугацаанд үр өгөөжтэй наадмыг явуулах бодлогыг хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд “Айчи-Нагояа 2026” наадмын зохион байгуулах хорооноос тамирчдын тосгоныг шинээр барилгүй заал танхимуудын ойролцоох зочид буудалд баг тамирчдыг байрлуулах шийдлийг санал болгожээ. ЗБХ-ны энэхүү хурлаар Азийн наадмын үeэр баг тамирчид, хүндэт зочид, хэвлэл мэдээлэл болон хөгжөөн дэмжигчдийг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлж, АОЗ-ийн зохицуулах хорооны санал шүүмжлэл, чиглэлийг авах юм.
Ташрамд дурдахад 2030 онд явагдах 21 дэх удаагийн Азийн наадмыг зохион байгуулах эрхийг Kатар улсын Доха хотод олгоод байгаа билээ.

#мүох, #Азийн олимпын зөвлөл, #Айчи Нагояа 2026,