Гэрэл зургийг MPA.mn
Өнгөрсөн хоногт гол усны ослын дараах дуудлагууд бүртгэгджээ.
- Хэнтий аймаг, Батширээт сум. Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/. 09.17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 09.18-ны өдрийн 06:40 цагт гарч, 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайрагдаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тассагт шилжүүлэн өгсөн. Зорчигч И-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.18-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09.22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон. 09.23-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
- Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Адарга багийн "Уртын-Улиас" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ Иргэн М нь 09.08-ны өдөр суудлын автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй алга болсон, "Онон" голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.22-ны өдрийн 07:00 цагаас Адарга багийн ”Уртын-Улиас” гэдэг газраас баруун зүгт 40 км-т “Адаргын-Овоо” гэдэг газар хүртэл “Онон” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 09.23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
- Архангай аймаг, Цэцэрлэг сум. Чулуут багийн “Дангийн тархи” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/ Тус сумын харьяат, иргэн М нь “Чулуут” голыг завиар гарч байгаад завь нь хөмөрч живсэн тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/51настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.22-ны өдрийн 15:16 цагт осолдсон газраас 4 км-ын зайд, голын 3 метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

#обег, #гол усны осол, #Онон гол,