УИХ дахь Ардчилсан намын бүлгээс зохион байгуулж байгаа "Шинэ эдийн засаг: Худалдааны хууль хэрэгтэй юу" хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай: Худалдааны салбарт нэгдсэн бодлого хэрэгтэй байгаа. Хил хоорондын худалдаанд тэргүүн эгнээнд анхаарч дотоодын худалдааны асуудлаа дарааллын дагуу шийдэх хэрэгтэй байна. Яг одоо яригдаж байгаа тарифын асуудалд өөрчлөлт гаргаж чадвал олон боломжууд нээгдэнэ. 

 Хууль зүйн ухааны доктор Г.Давааням: Иргэний хуулийн нэг хэсэг худалдааны асуудлыг шийдэх хуулийг батлах хэрэгтэй. Гэхдээ бие даасан хууль байх уу үгүй юу гэдэг дээр бололцох шаардлагатай. Худалдааны асуудлыг хуулиар зохицуулах хэрэгцээ бол байсаар ирсэн.

МҮХАҮТ -ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Ө.Жамбалсүрэн:
Бизнес эрхлэгчид маргаанаа шийдвэрлүүлж чадахгүй олон жил болсон тохиолдлууд байсаар ирсэн. Ганц худалдааны тухай хуулиар бус арилжааны тухай хуультай хамт цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй. Дотоодын худалдааг зохицуулах оролдлого нь иргэдэд дарамт болох ёсгүй.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #АН-ын бүлэг, #"Шинэ эдийн засаг: Худалдааны хууль хэрэгтэй юу" хэлэлцүүлэг,