Хятад улс тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийв

Хятад улс Тайваны арлын баруун өмнөд болон зүүн өмнөд хэсэгт байлдааны хөлөг онгоц, сөнөөгч онгоцоор довтолгооны сургуулилалт хийжээ. Тус улсын зэвсэгт хүчний мэдэгдсэнээр энэ бол Тайваны “өдөөн хатгалга”-ын хариу гэсэн байна.
Тайваны арлыг Бээжингийн зүгээс Хятадын газар нутаг гэж үздэг. Ойрын 2 жилийн хугацаанд тус арлын ойролцоо Хятадын Ардын чөлөөлөх арми идэвхтэй цэргийн сургуулилт хийсэн. Энэ нь Хятадын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх шахалтын нэг хэсэг байсан юм. Хятадын Ардын чөлөөлөх армийн командлал товч мэдэгдэл хийхдээ хамтарсан галын сургуулилалт болон цэргийн бусад ажиллагааг явуулахын тулд байлдааны хөлөг онгоц, шумбагч онгоц, сөнөөгч онгоцыг Тайванийн ойролцоо илгээсэн гэжээ. Энэ үйлдэлд Тайванийн Батлан хамгаалах яамнаас хариу мэдэгдэл хараахан өгөөгүй байна.
Хятадын цэргийн сургуулилалт юунаас болж эхэлсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ сарын эхээр АНУ Тайваньд 750 сая долларын үнэтэй зэвсэглэлийг худалдах гэрээг баталжээ.

Хариулах