Гэрэл зургийг MPA.mn
Эгийн голын усан цахилгаан станц байгуулахад байгаль орчны үнэлгээ хийх зайлшгүй шаардлага байдаг. Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлалын үеэр энэ асуудлыг шийдэж, хамтарсан Ажлын хэсэг байгуулах тухай Санамж бичиг байгууллаа. Мөн энэ чиглэлээр хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Ингэснээр Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах хүрээнд усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох чиглэлээр олон жил ярьсан яриа, хэлэлцээ бодитоор хэрэгжих боломж бүрдлээ.
Байгаль орчны үнэлгээ хийхтэй холбоотой Санамж бичгийн хүрээнд замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөөг харилцан тохиролцож ажиллахаар боллоо.
Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарч, хамтран ажиллахаар тохироллоо.

#онцолсон, #Ерөнхийлөгч, #Ерөнхийлөгчийн Тамгын газар, #БОУАӨЯ, #Эгийн голын УЦС, #Ерөнхийлөгч В.В.Путин,