УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан /2024.09.02/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. 

Тэдний зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах үндэсний зөвлөл, агентлагийн бүтцийг шинэчлэх, салбар дундын уялдаа холбоог хангаж,  хөгжих, хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, тэгш, хүртээмжтэй, бүх хүний оролцоог хангасан бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийгмийн хамгааллын тогтолцооны шинэчлэлт хийхээр тусгасан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр мэдээллээ хялбар авч болохуйц салбарын нэгдсэн платформ хөгжүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлийнх нь онцлогт тохирсон ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдгийг сайд онцоллоо.
Хэлмэрч, орчуулагчийн үйлчилгээг хүртээмжтэй байлгаж, 102,103,108 зэрэг тусгай дугаарыг дүрст дуудлага хийдэг болгох арга хэмжээ авна. 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш боломжоор хангах нь Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан асуудал юм. 
Цаашдаа ажил хэрэгч уулзалтыг сар бүр, гурван яамны хамтарсан уулзалтыг улирал бүр хийхээр тогтлоо гэж ГБХНХЯ-аас мэдээллээ. 

#сайд Л.Энх-Амгалан, #хөгжлийн бэрхшээлтэй иргэд, #ГБХНХ-ын сайд, #ГБХНХЯ,