Франц улсын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпын наадам зургаа дахь өдрөө болж байна. 

Өнөөдөр тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино. Урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ гуравдугаар байр, Б.Оюун-Эрдэнэ 18 дугаар байр эзэлсэн бөгөөд Д.Сэлэнгээ өнөөдөр Колуб улсын тамирчинтай халз харвах бол Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын харваачтай цэц сорино.

Д.Сэлэнгээ “Токио-2020” паралимпын наадамд оролцсон туршлагатай ба пара байт харвааны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн анхны монгол эмэгтэй харваач болсон юм. Харин Б.Оюун-Эрдэнэ 2023 оны Азийн АШТ-ий алтан медальтай бөгөөд “Лондон-2012” паралимпын наадамд өрсөлдөж байлаа.

Паралимпын наадмын байт харвааны төрөлд Монгол Улсын тамирчин "Бээжин-2008" паралимпаас алтан медаль хүртсэн нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав юм.

#Байт харваа, #БТСУХ, #“Парис-2024” зуны 17 дугаар паралимп,