COVID-19

08.17: Өнгөрөгч хоногт халдварын 1,298 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Гэрэл зургийг
MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.08.17/

Сүүлийн 24 цагт халдварын 1,298 шинэ тохиолдол нэмэгдэж, дөрвөн хүн нас барлаа. Тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдсөн бол 318 нь Улаанбаатар хотод, 979 нь орон нутагт батлагдав. 

Харин 1,628 хүн эдгэрч,  9051 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1,546 нь хүүхэд, 287 нь жирэмсэн эх аж.

Халдвар авсан иргэдийн,

  • 5,050 хүний биеийн байдал хөнгөн,
  • 2,985 хүн нь хүндэвтэр,
  • 833 хүн нь хүнд,
  • 183 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 884 болжээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet