Гэрэл зургийг MPA.mn
Монгол орны тарваганы нөөцийг хамгаалах, тархац нутагт халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн ба үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг 3 жилийн хугацаагаар хориглосон юм.
Хорионы хугацаа энэ онд дуусаж байгаатай холбогдуулан тарваганы нөөц, тарваган тахлын идэвхжил зэргийг харгалзан тарваганы агнуурын нөөц бүхий аймгуудаас ахуйн зориулалтаар агнах боломжит тоо хэмжээний саналыг авч, агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/625 дугаар тушаалаар баталсан. Уг тушаалаар Ховд аймагт 1500, Хөвсгөл аймагт 240 толгой тарвагыг ахуйн зориулалтаар агнуулахаар шийдвэрлэсэн.
Иймд тухайн жилд тарвага агнах тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулсан дээрх аймгууд амьтан агнах эрхийн бичгийг авсны үндсэн дээр агнах боломжтой юм.
Ташрамд АНХААРУУЛАХАД: Тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулаагүй бусад аймгуудад тарвагыг агнах боломжгүй бөгөөд хэрэв хууль бусаар агнавал Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Мөн Амьтны тухай хуульд зааснаар тарвагыг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд агнах бөгөөд тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог. Ийм эрхийн бичгээ авч агнасан иргэд түүхий мах, нойтон, халдваргүйжүүлээгүй арьсыг хот, суурин газарт оруулахгүй байж тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи тавих, нохойгоор бариулах зэргээр зориулалт бусаар агнахыг хориглоно.
Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомтын тандалт судалгааг хийснээс 443,3 км2 буюу 28,3% нь тахлын голомттой нь тогтоогдсон байдаг. Мөн сүүлийн жилүүдэд 15 аймгийн 78 суманд тахлын голомт идэвхтэй, хүний өвчлөл бүртгэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулъя.