newswire

Талибанчууд энх тайвныг тунхагласны дараа Афганистаны нисэх онгоцны буудалд таван хүн амиа алджээ

Талибууд Афганистаны нийслэлийг эзлэн авч, дайн дууссан, энх тайван тогтсон гэж мэдэгдсэнээс нэг хоногийн дараа буюу даваа гарагт АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх үеэр Кабулын нисэх онгоцны буудалд эмх замбараагүй байдал үүсэж, таван хүн амиа алдсан гэж гэрчүүд хэлэв.

Хохирогчид хэрхэн нас барсан нь одоогоор тодорхойгүй байна. АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудыг хотоос гаргах үүрэгтэй цэргийн нислэгт үймсэн афганчууд хүчээр багтах гэж зүтгэсэн бөгөөд үүнийг зогсоохын тулд цэргүүд агаарт буудсан гэж АНУ-ын албаны хүн мэдэгдэв.

Тус улсыг 1996-2001 онд захирч байсан Талибаны зэвсэгт дайчид засгийн газрын хүчийг бут цохисоны дараа, Кабулд үүсээд буй үймээнийг намжаах зорилготойгоор дайн дууссаныг зарлаж, мэдэгдэл гаргаснаар эмх замбараагүй байдал үүссэн.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Сухаил Шахин твиттер хуудсандаа зэвсэгт дайчдад хэнд ч хохирол учруулахгүй байх хатуу тушаал өгсөн гэж мэдэгджээ.

Өмнө нь Талибаны улс төрийн албаны хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Наем Аль Жазира телевизэд өгсөн ярилцлагадаа Талибанчууд тусгаарлагдмал байдлаар амьдрахыг хүсэхгүй байгаа бөгөөд олон улсын энх тайванч харилцаатай байхаа мэдэгдсэн. Мөн цэргийнхэн болон эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж, гадаадын болон афганы иргэдийг хамгаална гэж амлаж байв.

Харин НҮБ болон АНУ өнгөрсөн долоо хоногт Талибаны дайчид бууж өгсөн засгийн газрын цэргүүдийг цаазалж байна гэсэн мэдээлэл хүлээн авснаа мэдэгдээд байгаа юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet