Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагчийн албаны төлөөлөгч Бакит Зусуповыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны асуудал эрхэлсэн зохицуулагчийн албанаас “Виртуал хөрөнгө, блокчейн санхүүгийн үйлчилгээг ашиглан мөнгө угаах явдалтай тэмцэх” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод наймдугаар сарын 27-28-нд зохион байгуулж буйд талархал илэрхийлэв. Түүнчлэн виртуал хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого, энэ чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл солилцсоны зэрэгцээ крипто валютыг мөшгөх программыг авч ашиглах, виртуал хөрөнгийн биржүүдээс мэдээлэл гаргуулан авах, алба хаагчдыг хөрөнгө царцаах ажиллагааны талаар сургалтад хамруулах, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл солилцох шугамуудыг бий болгож, хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

Монгол Улс нь ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн орноор элссэнээс хойш идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн түүхтэй. Тиймдээ ч виртуал хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, алба хаагчдыг шаардлагатай сургалтад хамруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг чиглэл бүрээр хамтран ажиллах боломжтойг тус байгууллагын зохицуулагч Бакит Зусупов онцлов.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Х.Намиун, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн удирдлагын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Вера Стробачова-Будвэй нар оролцлоо гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

#ХЗДХЯ, #Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, #ЕАБХАБ,