Хан-уул дүүрэг 11 дүгээр хороо, Богд-Уулын Кувейтын аманд амарч зугаалж, эмийн ургамал түүж байсан 62 настай эрэгтэй алга болсон гэсэн дуудлага ОБГ-т наймдугаар сарын 21-ний өдрийн шөнийн 23:46 цагт иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Аврах ангийн алба хаагчид 2024 оны наймдугаар сарын 22-ны өдөр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаанд Аврах ангийн 8 алба хаагч, эрэлч нохой, ХУДОБХ-ийн Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, ХУД-ийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн 5 алба хаагч, ар гэрийн бүрэлдэхүүнтэйгээр 12 га талбайд 34 км замыг туулан эрэн хайж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул шөнийн 00:30 цагт эрлийн ажиллагааг зогсоосон.

Өнөөдөр буюу 2024 оны наймдугаар сарын 23-ны өдөр эрлийн ажиллагааг 07:00 цагт эхлүүлж, Богд-Уулын Манзуширын хийд, Өвгөний ам, Макын ам, Хүрхрээ, Хүрэл тогоо, Жаргалантын ам, Нүхтийн амуудаар 46 га талбай, 81 км замыг туулан эрэн хайж 16 цагийн орчимд Улаан хавцал гэх газраас алга болсон 62 настай эрэгтэйг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Эрлийн ажиллагааг ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, НОБГ-ын Аврах анги, ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, ХУД-ийн Цагдаагийн газрын алба хаагчид хамтран зохион байгууллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

#Богд уул,