Тусгай Олимпын Зүүн Азийн Бүсийн Гэр Бүлийн Манлайллын чуулга уулзалт Улаанбаатар хотноо 2024 оны 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганд БНХАУ, Хонконг, Макао, Тайвань, БНСУ, Монгол зэрэг Зүүн Азийн Тусгай Олимпын 7 гишүүн орны Манлайлагч цэг эхчүүдийн 60-д төлөөлөл оролцож, Тусгай Олимпын тамирчдыг хөгжүүлж нийгэмшүүлэхэд харилцан туршлагаасаа хуваалцах зорилго бүхий уулзалт бөгөөд Тусгай Олимпын Зүүн Азийн Бүсийн Ерөнхийлөгч Фреда Фанг, МТОХ-ны Тэргүүн С.Оюун тэргүүтэй зочид уг чуулганд оролцож, ССАЖЗ-ын сайд Ч.Номин мэндчилгээ дэвшүүллээ.
Чуулганаар өөрийн хүүхдийн онцлогоо хүлээн зөвшөөрөх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн болгож хөгжүүлэх, нийгэмд эерэг хандлагыг түгээх, хүртээмжтэй нийгмийг цогцлооход чиглэж байгаа бөгөөд нийгэмдээ манлайлал үзүүлж яваа эцэг эхчүүд бүс нутгийн хэмжээнд туршлага солилцож, цаашид хүчээ нэгтгэн ажиллахаар цуглажээ.
Мөн энэ удаагийн чуулганд манай улсын орон нутгийн төлөөлөл Баян Өлгий, Орхон, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Булган, Дархан, Улаанбаатар хотын манлайлагч эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож байна.
Чуулганы гол зорилго нь өөрийн хүүхдийн онцлогоо хүлээн зөвшөөрөх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн болгож хөгжүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх, хүртээмжтэй нийгмийг цогцлоох явцад эцэг эхийн үүрэг, хариуцлага, боломжийг туршлагатай багш нараас сурах, өөрсдийн туршлага, ололт амжилт, бэрхшээлээ хуваалцах, цаашид хүчээ нэгтгэн ажиллах явдал юм гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

#Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, #Тусгай Олимпын Зүүн Азийн Бүсийн Гэр Бүлийн Манлайллын чуулга уулзалт,