УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2024.08.20/хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйлажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2024 оы төсвийн тухай хуульд өөрчлөлторуулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Байнгын хорооныхуралдаан эхлээд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйлажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд байнгынхорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Дараа нь Монгол Улсын 2024 оы төсвийн тухай хуульд өөрчлөлторуулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Сангийнсайд Б.Жавхлан танилцуулсны дараа МонголУлсын 2024 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн аудитындүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулаа.
Тэрбээр, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүндөөрчлөлт орсон нь Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийхнөхцөлийг бүрдүүлж, улс төрийн гурван намаас “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ”гэрээ байгуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, ажүйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн ньТөсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.4-т заасан төсөвт тодотголхийх шаардлагыг бий болгосон байна.Төрийн аудитын байгууллага нь Монгол УлсынЗасгийн газрын хэрэг эрхлэх газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр УлсынИх Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухайхуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тодотголдтус байнгын хороонд хамаарах Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт дараах 94,2тэрбум төгрөгийн өөрчлөлтийг оруулсан байна гэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням,Д.Рэгдэл нар хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал,УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудын техник хэрэгсэлийгшинэчлэх зэрэгт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санал хэллээ. Тус хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргаагүйтул санал хураалт явагдсангүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцсэн талаархдүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаарболлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.