УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.08.19/ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Годсурвэтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газрын бодлогод Гэр бүлд суурилсан нийгмийн үйлчилгээний тогтолцоог бий болгоход чиглэж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад байна.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус улсын “Жайпур фүүт” хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй 600 иргэнд буцалтгүй тусламжаар гар, хөлийн протез хийх ажлыг зохион байгуулж байна.
Сайд Л.Энх-Амгалан цаашид дээрх протез болон бусад тоног төхөөрөмжийг ажиллуулах инженер техникийн ажилчид, хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллах санал тавилаа.
Тус яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвүүдийг байгуулан ашиглалтад оруулан ажиллаж байна.
Төвийг ажиллуулахад хүний нөөцийг чадавхжуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгаа, сэргээн засалт, эмчилгээний чиглэлээр БНЭУ-д мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг судлан үзэхийг мөн уулзалтын үеэр хүслээ.
Элчин сайдын зүгээс 1-3 сарын богино хугацааны сургалтаар мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад сургах, дадлагажуулах боломжтой гэж байр сууриа илэрхийлсэн.
Хоёр тал ойрын хугацаанд бодитой ажил хэрэг болгохоор тохиролцлоо.

#сайд Л.Энх-Амгалан, #ГБХНХ-ын сайд, #Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Годсурвэ,