08.12: Сүүлийн 24 цагт халдварын 1,443 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

Гэрэл зургийг
MPA.mn
ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1,443 хүнээс халдвар илэрчээ. Эдгээрийн 442 нь Улаанбаатарт бол 1,001 нь орон нутагт тохиолдол бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагт 2,000 хүн эдгэрчээ.
Харин өнгөрөгч хоногт зургаан хүн нас барж, нийт нас баралт 869 болсон байна.
Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд:
- Хөнгөн – 5,074
- Хүндэвтэр – 2,735
- Хүнд – 780
- Маш хүнд – 177 хүн байна.


Хариулах