Монголын гэрэл зургийн ууган мастеруудын нэг, нэрт гэрэл зурагчин, фото сэтгүүлч асан Вандандожийн Баттулгын гэгээн дурсгалд зориулсан "Ертөнцийг гэрлээр бичсэн хүмүүн" номын нээлт өнөөдөр боллоо. 

В.Баттулга нь 1960 онд Улаанбаатар хотод төрж, 1986 оноос гэрэл зураг авч эхэлсэн байна. 1981 оноос МРТУХ-оос ажлын гараагаа эхэлжээ. Монголын үндэсний телевиз, “Ардын эрх” сонин, Улсын гэрэл зургийн газар, “Монголын мэдээ” сонин, “Фотолинк” агентлагт фото сэтгүүлчээр ажиллаж байв. 2008 оноос бие даан уран бүтээлээ туурвиж байлаа. Тэрбээр Москвад Кино урлагийн дээд сургууль суралцсан бөгөөд эх орондоо “Магнум-Дорно дахинд” гэрэл зургийн сургалт, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Andrea Kunzig Lecturer International Institute for journalism InWEnt Berlin “News photography” гэрэл зургийн сургалт, “Загварын гэрэл зураг” сургалт, “Гёте” институт, “Гамма” агентлагаас зохион байгуулсан “Соёл болон уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн сургалтад тус тус суралцаж төгссөн.

Гэрэл зургийн бүтээлээрээ бие даан “Дэл уулын хадны зураг”, “Монгол Улсын одон ба медаль 1924-1992”, “Алтан тэвшт Мөнгөн амсарт Бигэр нутаг”, “Мандан бадарсан Мандах нутаг”, “Мэлмийгээр гийгүүлэгч”, “Монгол орны хадны зураг” зэрэг гэрэл зургийн цомог, “Гэрлээр бичих урлаг 1,2” гэрэл зургийн сурах бичиг зэргийг хэвлүүлж, олонд хүргэжээ. Хамгийн сүүлд буюу 2020 онд “Монголын Гэрэл зургийн Түүхэн товчоо” номыг санаачлан, эмхэтгэн хэвлүүлж хойчдоо үлджээ.

"Ертөнцийг гэрлээр бичсэн хүмүүн" номын продюсероор С.Чинбат, редактороор П.Баттулга, Д.Дуламсүрэн, П.Чинунар, дизайнераар Э.Цэрэнбаяр нар ажилласан байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #шинэ ном,