НИЙГЭМ

“Хангай”, “Буянт-Ухаа-2” хороололд орон сууц түрээслэгч иргэдийн анхааралд!

Гэрэл зургийг MPA.mn

“Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хангай хотхон”, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байрлах “Буянт Ухаа-2” хороололд “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх гэрээ”-тэй иргэдийн гэрээний сунгалтыг 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨХХК-ийн 101 тоот өрөөнд хийж эхлээд байна.

Түрээслэгч та бүхэн даваагаас баасан гарагийн 08:30-17:30 цагийн хооронд ирж, гэрээний сунгалтаа хийлгэх боломжтой бөгөөд үндсэн түрээслэгчид Иргэний үнэмлэх, Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /ТҮЦ машинаас авах/-г авч ирж, гэрээний сунгалтаа хийлгэнэ үү. Утас: 89090017, 89090013

ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet