Гэрэл зургийг MPA.mn
ОБЕГ-т өнгөрсөн хоногт хүний үйл ажиллагаатай холбоотой, гол нууранд осолдсон дараах дуудлагууд бүртгэгджээ.
- Увс аймаг, Завхан сум. Шар булаг багийн “Нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т / Хяргас нуур, Айраг нуурын хоолойг бирвазаар гаталж байсан ачааны автомашин жолоочтойгоо ус руу унасан тухай дуудлагыг 07.23-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Малчин сум дахь “Хяргас” нуурын сургалтын төв дээр ажиллаж байгаа Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км зам туулан 02:35 цагт, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАС-ын алба хаагчид 280 км зам туулан 03:45 цагт тус тус очиход Увс аймгийн Завхан сумын Шар булаг багийн “Хэцүү хад” гэдэг газраас Завхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х/49 настай эрэгтэй/-ийн “Вонго” загварын бага оврын ачааны автомашин бирвазаас ус руу унасан байсныг татан гаргахаар ажиллаж 07.24-ний өдрийн 08:50 цагт иргэн Х/49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 7 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Автомашиныг мөн өдрийн 15:35 цагт 7 метрийн гүнээс татан гаргасан.
- Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны 2 дугаар багийн “Жанхайн дээд модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн (8 нь хүүхэд) амрч байснаас 3 иргэн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км туулан 14:59 цагт очиход иргэн Б/45 настай, эрэгтэй/, иргэн Ж /35 настай, эрэгтэй/, иргэн Х /24 настай, эрэгтэй/ нар Хөвсгөл нууранд живж нас барсан барсан, цогцсыг 4 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

#обег, #хоногийн мэдээ, #гол усны осол,