Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам" наадмыг наймдугаар сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар товлоод буй. Тэгвэл хүрээ цам оролцох лам нар бэлтгэлээ базааж байгаа талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлжээ. 

Тус хийдийн цахим хуудаст "Цам нь бурхны шашны бага таван ухааны нэг бүжиглэлийн ухаанд багтах ба нууц тарни буюу очирт хөлгөний анхааран авлага болдог юм. Тодруулбал цамын зан үйл нь нууц тарнийн ёсны амарлингуй, дэлгэрэнгүй, эрхэндээ хураагч, хатуу үйлүүдээс хатуу үйлдээ хамаардаг зан үйл болой.

Иймээс цамчид Ямандаг бурхны авшиг, Чойжалын даган соёрхлыг хүртсэн, Ямандаг Бурхны нямба бүтээлийг үйлдсэн бясалгалчид байдаг.

Цамд гарах лам нар ийнхүү бэлтгэлээ базааж нууц тарнийн ёсны нинба бүтээлээ Жигжид бурхны үүднээс үйлдэж байгаа нь энэ болой.

Өнөөдөр буюу зуны адаг сарын хуучны 18-ны өдөр жинсрэг цутгаж бүтээл гадаалж байна.

Хүрээ цам- Даншиг наадам ирэх сарын 3, 4-нд Хүй долоон худагт ёслол төгөлдөр болно" хэмээжээ. 

#онцлох зураг, #Даншиг,