Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд "ГЭР БҮЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, АЖИЛТНУУДЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ" анхныхаа албан даалгаврыг гаргалаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлаг, байгууллага, салбарын аймаг, дүүрэг дэх газар, хэлтсийн дарга, албан хаагч, сумын ажилтнуудад:
1.Төрийн албаны тухай хууль, Төрийн алба хаагчийн ёс зүйн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг чанд баримтлан гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй хүргэх;
2.Шилэн ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хүний нөөц, орлого, зарлага, хөрөнгө оруулалт, шаардлагатай бусад мэдээллийг хуулийн хугацаанд нийтэд ил тод, бүрэн мэдээлж ажиллах;
3.Бүтээн байгуулалтын улирал эхэлж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрчимжиж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, зөвлөн туслах чиглэлээр салбарын хяналтын байцаагч, холбогдох ажилтнуудыг ажиллуулах;
4. Эцэг эхчүүд, олон нийтэд хүүхдийг болзошгүй эрсдэл ялангуяа үер ус, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг бүх шатанд хангах, баяр наадмын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих ажлыг холбогдох бүх шатны байгууллагатай хамтран ажиллаж зохион байгуулах;
5.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль болон холбогдох бусад хууль, эдгээр хуулийг хэрэгжүүлэхээр баталсан дүрэм, журам, зааврыг ажилтан бүр нарийвчлан судалж, чанд мөрдөх, хэрэгжүүлэх, иргэдэд зөвлөн тусалж ажиллах;
6.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааны өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үр дүнд судалгаа, шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч, цаашид авч хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын зөвлөмж гаргах;
7.Өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах утас, цахим хаягийг олон нийтэд ил тод байршуулах, иргэн, байгууллагаас ирүүлж буй өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж, хариу өгч ажиллах;
8.Ажилтуудын ажлын цаг ашиглалт, бүтээмж, сахилга хариуцлагыг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах, энэ хүрээнд соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;
9.Намар, өвлийн бэлтгэл ажлыг салбар тус бүр хангах;
10.Дээр дурдсан даалгаврын хүрээнд ажлын төлөвлөгөө гаргаж, баталж хэрэгжүүлэх, шаардлагатай төсвийг дараа оны төсөвт тусгахаар санал боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, үр дүнг нэгтгэн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг харьяа агентлаг, байгууллагын дарга нарт болон Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алимаад тус тус даалгасугай.

#Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, #Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,