Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хужирбулан гэдэг газар 4 том хүн, 5 хүүхэд зугаалж явсанаас “Туул” голын усанд 6 настай 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашин, 2 завьтай 16:06 цагт гарч 5 км замыг туулан 16:10 цагт очиход Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух хаягтай Х /6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг анх осол болсон “Хар-Усан тохой” гэдэг газраас, Баянзүрхийн гүүр хүртэл 3-4 метр гүнд 16 удаагийн шумбалт хийж, Баянзүрхийн гүүрнээс, “Хар усан тохой” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу завьтайгаар зохион байгуулан ажиллаж үр дүнд хүрээгүй тул 21:35 цаг түр зогсоосон. 07.23-ны өдрийн 06:29 цагт дахин эхлүүлсэн.
Нийслэлийн хэмжээнд 2024 оны 07 дугаар сард голын усанд нийт 10 иргэн амь эрсэдсэн байна. /том хүн 7, хүүхэд 3/
Усны ослын шалтгаан нь иргэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос болсон байна.
Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас гол, мөрний усны түвшин нэмэгдсэн тул голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг дагуулж байна.
Иймд:
- Хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,
- Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх,
- Дуу цахилгаантай аадар бороотой үед үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

#Нийслэлийн Онцгой байдлын газар, #Сэрэмжлүүлэг, #гол усны осол,