Нээлтийн ёслол болоход долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд буй энэ үед борлуулсан тасалбарын тоо түүхэн дээд үзүүлэлт буюу 8.8 саяд хүрч, 2000 тамирчин Олимпын тосгондоо хэдийнэ байрлаад байгаа тухай Парисын Олимпыг зохион байгуулагчид мэдээллээ.
"Бэлтгэл ажил маш сайн явагдаж байна. Олимпын нээлтэд ерөнхийдөө бэлэн болоод байна. Асар өндөр сонор сэрэмжтэй байж, өчүүхэн ч сорилтыг үл тоомсорлохгүйгээр дэлхийн хамгийн нарийн төвөгтэй арга хэмжээг зохион байгуулж чадах зохион байгуулах хороо ажиллаж байна. Энэ нь бидэнд асар их итгэл найдварыг төрүүлж байна” гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах Парис хотноо мэдэгдсэн байна.
Энэ долоо хоногийн баасан гарагт Парис хотын төвд Сена мөрний дагуу болох нээлтийн ёслолын аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол нэмэгдсээр байна. Олимпын галт бамбарыг Франц даяар буухиалах үед 6 сая гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Парист болсон буухиаг 450 мянга орчим хүн үзсэн байна.
“Нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн бидний амлалт нүүрсхүчлийн хийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулснаар хэрэгжиж байна. Мөн бид ОУОХ, олон улсын холбоодтой хамтран ажилласнаар “Парис-2024” нь жендэрийн тэгш байдлыг хангасан анхны наадам болох нөхцөлийг баталгаажууллаа” гэж зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлд тайлагнажээ.
1896 онд Афинд болсон орчин үеийн анхны Олимпод зөвхөн эрэгтэйчүүд оролцож байсан бол 1900 оны Парисын Олимпод анх удаа эмэгтэй тамирчид оролцож байсан түүхтэй. Харин энэ удаад Францын нийслэлд эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоо тэнцүү, жендэрийн тэгш байдлыг хангасан анхны олимпыг зохион байгуулснаар дахин нэгэн түүх бичигдэх болно.

#Олимп, #Парис-2024,