Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.09/ хуралдаанаар тус Байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргалж, ирц, товыг танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныг үндэслэн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх талаарх Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн саналыг тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар илтгэсэн юм.
Тэрбээр, Байнгын хорооны даргыг томилохдоо хуульд заасны дагуу ажилласан байдал, туршлагыг нь үндэслэн тухайн Байнгын хорооны гишүүдийн дундаас сонгож, томилдог журамтай. Тиймээс Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрамыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж байна хэмээн танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрам нь 1982 онд төрсөн. Англи, орос, япон хэлтэй. Нийслэлийн 23 дугаар сургуульд суралцаж байгаад сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын Terry Sanford ахлах сургуульд суралцан, 1999 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2003 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургуулийг бакалавр зэрэгтэй төгсөж, 2004 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2010 онд Япон Улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2010-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуульд ахлах багш, тэнхимийн эрхлэгч, дэд профессор, 2013 оноос Монгол Улсын Их сургуулийн захиргаанд Сургалтын албаны дарга, 2017-2018 онд МУИС-ийн Дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, 2018-2020 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажилласан. 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх талаар өөр саналтай гишүүн байсангүй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Д.Энхтүвшин, Г.Дамдинням, О.Амгаланбаатар, О.Саранчулуун, Д.Бум-Очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүд үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрамыг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэх төлөөллөөр Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг томилов гэж Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.