Өнгөрсөн хоногт /2024.07.08-09/ усны ослоор гурван хүн амь насаа алдсаны хоёр нь хүүхэд байна. Тухайлбал,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны Гачууртын эцэс “Туул” голын эрэг дээр гэр бүл, найз нөхдийн хамт амарч байсан 1 хүн голын ус руу сэлэхээр ороод живсэн гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн И /24 настай, эрэгтэй/-г г анх осолдсон газраас  км зайд голын салаанд нас барсан байдалтай бургасанд тээглэсэн байсныг олж, цогцсыг  уснаас гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн. 

Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн “Увс” нуур /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т Гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд “Увс” нууранд живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Ш /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, нуурын баруун урд эргээс 15 метр зайд, 3 метрийн гүнээс 16:45 цагт цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 2 дугаар баг, “Баруун-Урт” гол /аймгийн төвөөс баруун зүгт 2 км, сумын баруун зүгт 2 км/-д “Баруун-Урт” голын тогтоол усны эрэг дээр 3 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид очиж М /12 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:02 цагт цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

Аялж, амарч, зугаалж яваад амь насаа алдах эрсдэл өндөр байгаа тул хүн бүр сонор, сэрэмжтэй байж, хайртай бүхнээ хамгаалахыг уриалж байна.

#Онцгой байдлын ерөнхий газар, #хоногийн мэдээ,