Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 110 байршилд 920 мянга гаруй цэцгийг суулгаж, арчилгаа усалгааг тогтмол хийж байна. Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 10 орчим төрлийн цэцгүүдийг суулгаад байна. Зарим иргэд цэцэгт байгууламжийг гишгэх таслах, гэрийн тэжээвэр амьтдаар сүйтгүүлэх үйлдлүүд гарч байна. Иймд иргэд та бүхэн цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, гэмтээхүй байх, цэцэгт байгууламж дээр гишгэхгүй байхыг уриалж байна.