Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэгт хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.  Сонгуулийн сурталчилгаа явагдаж буй үеэр орон нутагт хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаад ШӨХТГ-аас томилогдсон ажлын хэсгүүд бүсчилсэн байдлаар явцын шалгалт эхлүүлээд байна.

Дорнод аймагт ШӨХТГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 17-ны өдөр ажиллаж “D1 ТВ”, “MINI ТВ”, “DTB ТВ”, “Жаран TВ” -ийн албан хаагчидтай уулзан хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж буй байдалтай танилцан, мэдээлэл хийлээ.

Хөвсгөл аймагт БТГ-ын дарга Б.Мөнхханд, Сэлэнгэ аймагт ӨЗЗЗСГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Номин-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгүүд аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлж буй явцтай танилцлаа. Мөн зарим аж нэгж байгууллагыг хэрэглэгчийн эрхийг хэрхэн хамгаалж буйтай танилцан зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. 

#шөхтг, #Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль,