Гэрэл зургийг MPA.mn
Авто замыг олон улс улсын чанартай, орон нутгийн чанартай, тусгай зориулалтын авто зам гэж ангилдаг.
Олон улс, улсын чанартай авто замд нийслэлээс аймгийн төв, хилийн боомт хүртэлх зам, орон нутгийн чанартай авто замд аймгийн төвөөс сум, сумдыг холбосон авто зам багтана.
Тусгай зориулалтын зам гэдэг нь уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай буюу хүнд даацын машин зорчих зориулалттай зам юм.
Авто зам барихдаа төсөллөх буюу Монгол Улсын зам, замын байгууламжийн норм дүрмийн дагуу барьдаг.
Дээрх дүрэм нь хамгийн сүүлд 2016 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар норм нормативын сангийн хөрөнгөөр шинэчлэгдсэн байдаг. Орон нутгийн чанартай замыг барихдаа хөдөлгөөний эрчим буюу хоногт зорчих тээврийн хэрэгслийн тоонд үндэслэн авто замын зорчих хэсгийн өргөн, стандартыг боловсруулна.
Замын байгууламжийн дүрмийн дагуу Зэрэглэл 3Б буюу хөдөөгийн улирлын чанартай зам болох сумын төв, хот айл, фермерийн аж ахуй, газар тариалангийн болон аялал жуулчлалын бүс нутаг, тэдгээрийн бааз руу очих болон тэдгээрийг хооронд нь холбосон, улирлын чанартай буюу байнгын бус хөдөлгөөнтэй бөгөөд хөдөлгөөний бага эрчимтэй замууд багтана.
Мөн аливаа авто замыг барихад холбогдох байгууллагаас хяналтын инженер томилж, замын барилгын ажил, чанар, стандартад хөндлөнгийн хяналт тавьж ажилладаг. Иймээс орон нутгийн чанартай замыг барихад ашиг сонирхлын зөрчил, стандартыг баримтлаагүйгээс үүдсэн алдаа дутагдал гаргаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье гэж
ЗТХЯ-наас мэдээллээ.