Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны тавдугаар сарын 9-ний өдрийн А/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” тушаалаар Ажлын хэсэг байгуулан төвийн 6 дүүрэгт дараах үндсэн дөрвөн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллалаа.

Үүнд:

1. Иргэдээс удаа дараа ирүүлж буй өргөдөл, гомдлыг барагдуулах;

2. Барилга, байгууламж, шугам сүлжээний төлөвлөлтийг хууль, дүрэм журам, стандартад нийцүүлэх;

3. Нийтийн эзэмшлийн зам талбайд тулгасан, замыг эвдэж барилга, байгууламж барьсан барилгын хийцлэлд нөлөөлөхүйц пандус, шат зэргийг буулгах, орчны аюулгүй байдлыг хангуулах;

4. Төрийн болон олон нийтийн үйлчилгээний газрын зогсоолыг нэмэгдүүлэх;

Энэхүү чиглэлийн хүрээнд нийслэл дэх барилга, дэд бүтцийн салбарын хяналтыг хэрэгжүүлэхээр Хяналт шалгалтын газрын 34, Хот байгуулалт, хотын стандартын газрын 6, Цагдаагийн удирдах газрын 6, дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн 7 улсын ахлах байцаагч, мэргэжилтэн нарын оролцоотой нийт 53 хүний бүрэлдэхүүнтэйгээр тавдугаар сарын 24-ний өдрийг дуустал иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд дараах байршлуудад ажиллалаа.

Үүнд:

1. Барилга байгууламжийн хяналтыг  227,

2. ШТС болон авто машин хийгээр цэнэглэх станцуудын орчны аюулгүй байдлын чиглэлээр 152

3. Тээврийн товчоодоор нэвтэрч буй ачаа тээврийн хэрэгслийн тээвэрлэлт аюулгүй байдал, постын хяналт, авто зам зэрэг нийт 387 байршил дээр ажиллав.

Дээрх байршлуудад хяналтын Улсын ахлах байцаагчаас мэргэжлийн туслалцаа зөвлөгөө, арга зүйн зөвлөмж өгч илэрсэн 534 зөрчилд НХШГ-аас баталсан шаардах хуудасны дагуу зөрчлийг арилгуулах үүрэг даалгаврыг өгсөн. Шалгалтын ажлын мэдээний нэгдсэн тайланг  Нийслэлийн Засаг даргад хүргүүлэн ажиллав.

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг арилгуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг хангуулах, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын гадна орчныг хотын стандартад нийцүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хийж буй шалгалтын ажил үргэлжилж байна.

#НЗДТГ, #НИЙСЛЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР,