COVID-19

Завхан аймагт сүүлийн 24 цагт 28 хүнээс халдвар илэрлээ

ЗАВХАН АЙМГИЙН КОВИДЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021-08-04/

Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторит 171 хүнд PCR шинжилгээ хийхэд 23 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Харин 78 сорьцод түргэвчилсэн шинжилгээ хийж таван хүний шинжилгээ тод эерэг гарч, шинж тэмдэг илрэн батлагдсан нийт тохиолдол 2066 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 28 тохиолдлыг сум тус бүрээр нь ангилвал: Улиастай суманд 11, Тосонцэнгэл суманд 15, Завханмандал суманд 2 иргэн халдвар авчээ.

59 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 1788 хүн эдгэрсэн байна.

Нийт эмчлүүлж буй 265 иргэний биеийн байдлыг үнэлбэл:

1) хөнгөн 166

2) хүндэвтэр 97

3) хүнд 2 хүн байна. Биеийн байдал хөнгөн 39 иргэн гэрийн хяналтад эмчлэгдэж байна.

Зорчих хөдөлгөөн: 41 тээврийн хэрэгсэл 82 зорчигчтой орсон бол 27 тээврийн хэрэгсэл 41 зорчигчтой гарсан байна.

Аймгийн хэмжээнд хяналтын: байнгын 2, түр 6, нийт 8 цэгт, цагдаагийн 14, МХГ-ын 2, ЭМГ-ын 1, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч 2, бусад байгууллагын 8, нийт 27 алба хаагч цагдаагийн 2 автомашинтай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

May be an image of one or more people and text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet