ДЭЛХИЙН МЭДЭЭ

Беларусиас дайжсан хүмүүст тусалдаг бүлгийн тэргүүн Украинд нас баржээ

Беларусиас дүрвэсэн хүмүүст туслах бүлгийн тэргүүн Виталий Шишов хөрш Украин дахь гэрийнхээ ойролцоо нас барсан байдалтай олджээ.

Виталий Шишов өглөөний гүйлтээсээ буцаж ирээгүй нэг хоног болсны дараа цогцсыг нь Киев хотын цэцэрлэгт хүрээлэнгээс дүүжилсэн байдалтай олсон байна. Цагдаа нар хүн амьны хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд түүний амийг хөнөөсний дараа амиа хорлосон мэт харагдуулсан эсэхийг шалгаж байгаа гэж мэдэгджээ. Мөн Шишовын гар утас болон хувийн эд зүйлсийг хэргийн газраас олсон байна.

Ноён Шишов нь “Украин дахь Беларусь гэр” нэртэй төрийн бус байгууллагыг удирддаг байсан бөгөөд уг байгууллага нь Беларусиас дайжиж ирсэн иргэдэд байр, ажлын байр, хууль зүйн зөвлөгөө өгөхөд дэмжлэг үзүүлдэг байжээ.

Тэрээр 2020 оны наймдугаар сард Ерөнхийлөгч Александр Лукашенко дахин сонгогдсоныг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг хүчээр дарсны дараа улс орноо орхин явсан олон Беларусьчуудын нэг байв.

Ноён Шишов өнгөрсөн жил Беларусиас гарснаасаа хойш байнгын хяналтанд байсан гэдгээ мэдэрч байсан бөгөөд саяхан түүнийг дагаж мөрдсөн тохиолдлуудыг ойрын хүмүүстээ ярьсан байжээ.

Энэ үеэр Токиогийн олимпын 24 настай тамирчин Кристина Тимановская тэмцээнээсээ өмнө Беларусь руу буцахаас татгалзсаны дараа Польш улсаас түүнд хүмүүнлэгийн виз олгосон байна. Багийнхаа дасгалжуулагчдыг шүүмжилснийх нь төлөө түүнийг Беларусийн албаны хүмүүс онгоцны буудал руу хүчээр аваачсан бөгөөд тэрээр аюулгүй байдалдаа санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Мөн энэ оны эхээр Беларусийн сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевич болон түүний найз бүсгүйн зорчиж явсан Ryanair онгоцыг өөр тийш чиглүүлж, Беларусьт газардсаны дараа баривчилсан нь шуугиан дэгдээсэн юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet