Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Зам, Тээврийн хөгжлийн сайдын санаачилсан “Хямд тийз, хүртээмжтэй нислэг” зорилгын хүрээнд 2023 оноос орон нутгийн нислэгийг 8 аймаг руу эхлүүлсэн. Тус орон нутгийн нислэгийг үйлдэхээр МИАТ ТӨХК 2023 онд нойтон түрээсээр CRJ200 маягийн агаарын хөлөг оруулж ирсэн бол 2024 онд хуурай түрээсээр буюу өөрсдийн нисэх багийн бүрэлдэхүүнтэй нислэг үйлдэх боломжтой CRJ700 маягийн агаарын хөлөг оруулж ирэн нислэгээ эхлүүлээд байна. Тус найман аймаг руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэнээр орон нутгийн нислэгийн тасалбарын үнэ буурч, зорчигчдын тоо нэмэгдсээр байна.
Баянхонгор аймгийн “Баянхонгор” нисэх буудал руу тогтмол нислэг эхлэх гэж байгаа. Тэгвэл тус тогтмол нислэгийн бэлэн байдлыг хангах, 3С ангилалын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын 21800м2 талбайд 3 тэрбум төгрөгийн төсөв бүхий засварын ажил хийхээр Иргэний нисэхийн ерөнхий газар “Их богд зам” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулан 2024 оны 05 дугаар сард засварын ажлыг эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар нийт засварын ажил 55%-ийн гүйцэтгэлтэй байгаа юм. “Баянхонгор" нисэх буудлын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлын талаар ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр нь гүйцэтгэгч компанийн удирдлагатай газар дээр нь уулзалт хийн засварын ажлын төлөвлөлт дээр ажиллаж, засварын явцыг эрчилжүүлж, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Тус засварын ажил хийгдэн “Баянхонгор” нисэх буудал 3С ангилал бүхий аэродромын хөөрч, буух зурвастай болсоноор нислэгийн давтамж нэмэгдэх, үүнийгээ дагаад тасалбарын үнэ буурах боломжтой юм.
Цаашид “Баянхонгор” нисэх буудлыг тухайн орон нутгийн онцлогтой нь холбон аялал жуулчлал, уул уурхай болон тээвэр ложистикийн чиглэлээр хөгжүүлэх төлөвлөгөөг Иргэний нисэхийн үндэсний төвөөс гарган, шаардлагатай судалгааг хийж байгаа юм.

#ИНЕГ, #“Баянхонгор” нисэх буудал,