Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ - ын онцлог хэрэгцээт иргэдийн танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт өнөөдөр(2024.06.10) боллоо.
Тус номыг Соёлын яамны дэмжлэгтэйгаар яамны харьяа The Institute of Chinggis Khaan Heritage and Culture - Чингис хааны өв, соёлын хүрээлэн эрхлэн гаргасан ба Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Брайль болон ярьдаг ном хэвлэх төв хамтран ажиллалаа.
Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны 2022 оны судалгаагаар 12696 харааны бэрхшээлтэй иргэн байна. Үүний 9000 гаруй иргэн орон нутагт амьдарч буй юм. Харин 21 аймгийн нийтийн төв номын санд брайл бичгээр хэвлэгдсэн Монголын нууц товчоо одоогоор байхгүй байна. Иймд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэх, Монголчуудын бахархалт үеийн түүх, Эзэн богд Чингис хааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор кирилл болон брайл бичгийн хосолмол хэвлэлтэй, ярьдаг ном бүхий Монголын нууц товчоо-г эрхлэн гаргалаа.
Уг номыг Улсын төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116-р тусгай сургууль, Налайх, Багануур дүүргийн Соёлын ордны дэргэдэх номын сан, 21 аймгийн нийтийн төв номын сан зэрэг байгууллагуудад түгээлээ.

#Монгол Улсын Үндэсний номын сан, #Улсын төв номын сан, #Улаанбаатар хотын төв номын сан, #Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, #Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо”,