Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын дархан цаазат Булган ууланд 16 янгирыг нэмж нутагшууллаа.

Архангай аймгийн 1999, 1993 оны төгсөгчид санаачлан, Булган ууланд янгир нутагшуулах ажлыг өнгөрсөн хавар эхлүүлж, зун нэг тэх, 12 янгирыг нутагшуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар гурван ишигтэй болсон байв.

Төслийн үргэлжлэл болгож Дархан цаазат Булган ууланд 16-н янгирыг нэмж нутагшуулах ажлыг Архангайд төгсөгчид зохион байгууллаа. 16-н янгирын нэг нь сүргийн эзэн буюу тэх ба шинэ төрсөн хоёр ишиг тус сүрэгт багтаж байна.

Ингэснээр Булган уул 31 янгиртай болж байгаа юм.

Тус ажлыг ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биологи агнуур зүйн ангийн багш, оюутнууд, төгсөгчдийн баг гүйцэтгэжээ.

#онцолсон, #Булган уул, #Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, #янгир нутагшууллаа,