Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 81 дугаар тогтоол болон нийслэлийн Засаг даргын 2024 оны А/430 дугаар захирамжаар Хотын стандарт, хяналтын газрыг нийслэлийн Хяналт шалгалтын газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Тус газар нь барилга, дэд бүтцийн салбарын хүрээнд төрийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлж, иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг хулийн хугацаанд шийдвэрлэж, холбогдох хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт үндэсний болон хотын стандартын хэрэгжилтэд хяналт тавина.

Үүнд:

Нийслэлийн хэмжээнд баригдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлын хүрээнд:

  • Барилга, байгууламж, их засвар тохижилтын ажлыг байнгын ашиглалтад оруулах, комиссын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;.
  • Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг баталгаажуулах,
  • Ашиглалтад орсон барилга байгууламжийн талаарх мэдээллийг нэгтгэн, холбогдох мэдээллийн санг баяжуулах,

Батлагдсан комиссын хуваарийг https://standard.ub.gov.mn/commission -д байршуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтын чиглэлээр:

А. БАРИЛГЫН САЛБАРТ

  1. Барилгын техникийн хяналт;
  2. Хот төлөвлөлтийн хяналт
  3. Өргөх байгууламжийн хяналт; ашиглалтын зөвшөөрөл олгох
  4. Усан хангамж, ариутгах татуургын хяналт;
  5. Барилгын материалын хяналт;
  6. Усны барилга, байгууламж;

Б.ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ

  1. Эрчим хүчний хяналт;
  2. Газрын тос, хийн хяналт;
  3. Авто замын хяналт;
  4. Авто тээврийн хяналт
  5. Харилцаа, холбооны хяналт;

Иймд 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь тус байгууллагад хандахдаа дээрх нэрийн өөрчлөлтийн дагуу хандах боломжтой гэж НИЙСЛЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗРаас мэдээллээ. 

#НЗДТГ, #НИЙСЛЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗАР,