Женев хотноо “Эрүүл мэндийн төлөө бүгд, Бүгдэд эрүүл мэндийг хүргэх нь” сэдвийн дор чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож байгаа Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа үг хэллээ.

Чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд хэлсэн үгэндээ дэлхий дахинд шинэ болон сэргэж буй халдварт өвчний дэгдэлт, байгалийн болон хүний ​​хүчин зүйлсээс үүдэлтэй гамшиг, ноцтой байдлын давтамж улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн аюулгүй байдлын асуудал урьд өмнөхөөс илүү чухал болж байгааг онцлон, үүнтэй холбоотойгоор олон улсын эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, бэлэн байх, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэхийн төлөө улс орнууд улс төрийн хариуцлагатай хандаж ажиллахыг уриалав.

Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь өнгөрсөн 75 жилийн хугацаанд дэлхийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулахад чиглэсэн норматив хэм хэмжээг тогтоох эрх бүхий байгууллага болж төлөвшсөн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн тэргүүлэгч байгууллага болохын хувьд олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр санаачилсан цар тахлын олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах асуудлаарх яриа хэлэлцээний үр дүнг гишүүн орнууд дэмжиж ажиллахыг уриалж байна” гээд дэлхий дахинд "Бүх нийтийн эрүүл мэнд" гэсэн амлалтаа биелүүлж чадах илүү хүчирхэг ДЭМБ хэрэгтэй байна. ДЭМБ амлалтаа биелүүлж чадах эсэх нь гишүүн улс орнуудын хамтын улс төрийн хүсэл зориг, амлалтаас хамаарна гэдгийг хэллээ.

Чуулган зургадугаар сарын 1-нийг дуустал үргэлжилнэ.

#дэмб, #Элчин сайд Д.Гэрэлмаа, #Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 77 дугаар чуулган,